Тавтай морилно уу!

2018-04-13, 02:36

Чингис хааны цэг буюу цөсний ялгарлыг зохицуулах эмгүй арга

      Нэг ийм яриа байдаг. Нэгэн удаа Чингис хаан дайчдаа эргэж яваад өвчиндөө атиралдан хэвтэж, маш ихээр бөөлжиж буй цэргийг харжээ. Хаан ч отчоо дуудаж, энэ асуудлыг шийдэхийг зарлиг болгов. Тэрбээр:

-Энэ тахал биш биз? –хэмээн отчоос асуухад

-Үгүй ээ, эзэн хаантан. Энэ цэргийн цөсний ялгарал алдагдсан юм. Тэгээд л бөөлжиж байна.

-Түүнд тусал,-хэмээн их хаан зарлиг болов.

-Би түүнд аль хэдийн тусламж үзүүлчихсэн,-хэмээн оточ бардам гэгч нь хариулав.

-Яаж?-хэмээн хаан эмээл дээрээ босон асуулаа.

-Би энэ эрийг гарынхаа сарвуун дээр чухал цэг дээрээ дарахыг зөвлөсөн хэмээгээд хаантанд гарын тэрхүү цэгийг зааж өгчээ.

Харин Чингис хаан “Үүнийг бүгд мэдэж автугай” хэмээн зарлиг болгов гэнэ.

Чингис хааны цэг буюу цөсний ялгарлыг зохицуулах эмгүй арга

Тэр цагаас хойш монголчуудын арми цөс ялгарах асуудалд огт санаа зовохоо больж, тэрхүү гайхамшигтай цэгийг “Чингис хааны цэг” хэмээн нэрийдэх болжээ.

Харамсалтай нь өнөө цагт бид их хааныхаа нэрээр нэрлэгдсэн энэхүү цэгийг мэдэхгүй, цөсний өвчнөөр олон хүн шаналж байгаа билээ. Тэгвэл тэрхүү цэг нь хаана байна вэ?

Хэрэв та бөөлжиж, шар хөөрч, хэхэрч, гулгиж, ходоод, гэдэс орчмоор эвгүй оргиж байвал Чингис хааны цэг танд тус болно.

content_ruki6__econet_ru Чингис хааны цэг буюу цөсний ялгарлыг зохицуулах эмгүй арга
Энэхүү цэг нь баруун гарын бугуйн эхний нугалаа, эрхий хурууны харалдаа доор байрладаг.

Энэ цэгийг хаана ч, хэзээ ч дарж болдгоороо онцлогтой. Машин дотор явахдаа ч, ажил дээрээ ч, гэртээ ч ямар нэгэн стресстэй, таагүй мэдрэмж үүссэн үед дараарай. Жишээлбэл, дарга өрөөндөө дуудсан, эсвэл шалгалтад орохын өмнөхөн дарж болно. Нэг үгээр хэлбэл дээрх бүхий л асуудалд энэ цэг танд тусална. Ингэхдээ долоовор хуруу, савх, харандааны мохоо үзүүр гээд юугаар ч дарж болох бөгөөд хамгийн гол нь тэр хэсгийнхээ арьсыг гэмтээж болохгүй гэдгийг анхаараарай.
Долоовор хуруугаараа (харандаагаар) цэг дээрээ дарж, нар зөв эргэлтээр 1,5-2 минут иллэг хийнэ.

Чингис хааны цэг нь онц шаардлагатай, яаралтай үед туслах хэрэгсэл болохоос системтэй эмчилгээ биш гэдгийг анхаараарай. Түүнчлэн элэг, цөсний хүүдийн ямар нэгэн ноцтой өвчтэй хүмүүс энэ цэгт иллэг хийхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй.

No automatic alt text available.

Илгээх | 50 хүн уншсан | Бичсэн: Ganmaral

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

судасанд хүрэлцэх

 ...

шээсийг шинжлэх

 ...

хэлийг шинжлэх

 ...

Мэдэж байхад илүүдэхгүй

 1.Айраг буюу гишүүн- хавдар, элэг, саахар2.Чага мөөг- дотор 25 төрлийн өвчинд сайн3.Доргоны то...

Чингис хааны цэг буюу цөсний ялгарлыг зохицуулах эмгүй арга

      Нэг ийм яриа байдаг. Нэгэн удаа Чингис хаан дайчдаа эргэж яваад ...

Шар будаагаар бөөрөө эмчлэх

      Шар будааны ач тус ялангуяа бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэх туха...

Гэрийн нөхцөлд гэдэс цэвэрлэх арга

      Хүн 40 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримт...

Уламжлалт анагаах ухааны салбар

      Уламжлалт анагаах ухааны салбар 2010 оны 8 сарын 25-нд байгуулаг...

Уламжлалт анагаах ухаан

     Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл санааны өвчи...

Уламжлалт анагаах ухааны түүх 2-хэсэг

 ...

Уламжлалт анагаах ухааны түүх 1-р хэсэг

 ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 16539 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax